Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл цахим хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэхээр болсон.
Тэгвэл зарим их, дээд сургуулийн хичээл ирэх даваа гарагаас эхлэн цахимаар хичээллэж эхлэх гэж байна. Мөн танхимын хичээлийг эхлүүлэхийн тулд оюутнууд бүрэн тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа аж.