Цагдаагийн алба хаагчид Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдрийн 13:30 цагийн орчимд нэн ховор амьтан агнасан зөрчил илрүүлжээ.
Тодруулбал, иргэн Б, М, Н, Ө нар нь зохих зөвшөөрөлгүй гурван ширхэг галт зэвсгээр, нэн ховор амьтны төрөл болох найман ширхэг хүдэр хууль бусаар агнаж хүдрийн заарыг тээвэрлэн явсныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтад нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.
Нэмж мэдээлэхэд, заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг байдаг бөгөөд үүнийг гоо сайхан болон уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв