Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банканд 17,7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл тэрбээр энэ талаар "Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?" гэж өөрийн твиттер хуудсандаа бичиж байсан.
Өнөөдөр сэтгүүлч У.Оргилмаа өөрийн албан ёсны твиттер хуудаснаа сэтгүүлчийг ална хэмээн сүрдүүлсэн захидал Ё.Отгонбаяр илгээсэн тухай олон нийтэд дэлгэлээ. Тус мессенжерийн захидалд "Та хоёроос болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Нэгэнт таануус тэгж байгаа бол алалцана" гэж бичжээ.