Коронавирусийн омикрон хувилбар, энгийн ханиад хоорондоо ялгагдахгүй хүмүүс халдвараа хүндрүүлэх тохиолдол их байгаа юм. Учир нь омикрон хөнгөн ханиадны шинж тэмдэгтэй төстэй илэрч, халдварлах чадвар хэд дахин өндөр. Бид энэ талаар уушгины эмчээс лавлахад омикрон болон энгийн ханиад хоёр ялгагдахгүй байсан ч эмчилгээний хувьд адилхан вирусийн гаралтай эмээр эмчлэх боломжтой. Мөн омикрон нь уушгийг амьсгалын дутагдалд оруулахгүй буюу уушгинд ямар нэгэн сөрөг нөлөө бага байгаагаараа бусад хувилбараас ялгаатай гэлээ.
Энэ талаар уушгины мэс заслын ахмад эмч, "Мишээл" уушгины мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч, профессор С.Мөнхбурам, "Омикроны Хоруу чанар нь бага. Гэхдээ маш их халдварладаг. Ялгаа нь омикрон их ядардаг юм байна. Залуучууд бол ажлын чадвар байхгүй болоод л, унтаад, ядраад байдаг. Маш их хөлөрдөг. Дээрээс нь үе мөч маш их өвддөг. Халуурах, ханиалгах, зарим хүмүүст хоолой барих шинж тэмдэг ажиглагдана. Альфа, дельта хувилбарын дараагийн омикрон нь тэднээс дарангуйлж гарч ирж байна гэсэн үг. Дарангуйлж гарч ирж байгаа вирус өөрөө хоруу чанар багатай байгаа учраас одоо энэ цар тахал үүгээр дуусах болов уу гэж мэргэжилтэнүүд бүгдээрээ итгэж, горьдож байна. Альфа, дельта хувилбарууд их хүндрэл өгч байсан. Уушгины эдийн хатуурал, сорвижилт үүсгэдэг байсан. Хоёр уушги устах, уушгинаас цус алдах, амьсгалын гүн дутагдалд орох гэх мэт. Гэтэл одоо энэ омикроны авууштай нь цусан дахь хүчилтөрөгчийн агууламж буурахгүй байгаа. Өөрөөр хэлбэл хүн амьсгалын дутагдалд орохгүй байна гэсэн үг. Омикрон, вирусийн халдварын эмчилгээ адилхан л гэсэн үг. Вирусийн эсрэг эм, гормон, витаминууд, эрдэс, цэр ховхлох, уушгины гуурсан хоолойг тэлүүлэх эмчилгээ хийх зэргээр урьдчилан сэргийлэх боломж байгаа.
Коронагийн гадна талд титэм гээд бүрхүүл байгаа. Өөхөн бүрхүүл гэсэн үг л дээ. Тэгэхээр өөхөн бүрхүүлийг хүчлээр эсвэл шүлтээр түлээд устгаж болно. Энгийн гар доорх зүйлээрээ сэргийлж болно гэсэн үг. Жамц давс, сода байхад л хангалттай. Хүчиллэг, шүлтлэг орчныг үүсгэхэд л болно. Ямар зөвлөгөө өгч байсан бэ гэхээр 250 гр буцалгасан бүлээн усанд нэг амны халбага сода хий. Тэр чинь ойролцоогоор 20 грамм байна. Жамц давс эсвэл хоолны сода, давс ч байсан болно.
Гадаа орж, гарч ирээд эсвэл өглөө, оройдоо заавал 2-3 минут амаа зайлаад асгачихна. 5 процентын содын уусмалаар 10-20 граммын шипризенд соруулаад хамар руугаа хийгээд амаараа гарч иртэл нь хамраа содын уусмалаар угаагаад ам, залгиур хоолойгоо 10 процентын давсны уусмалаар зайлж байхад л өвчин тусахгүй бүрэн өөрийгөө хамгаалах боломж байна" гэж зөвлөлөө.