Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан ард түмэндээ баярласан сэтгэлээ илэрхийлэн "Жавхлан" нэртэй тоглолтоо ганцхан удаа Бөхийн өргөөнд хийх болсон талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тэгвэл цар тахлын улмаас нэгдүгээр сарын 17-ны тоглолт товлогдоод байсан уг тоглолт хойшилж, 24-нд Бөхийн өргөөнд тоглохоор болжээ.
Энэ талаар Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан фэйсбүүк хуудаснаа "Эрдэмтдийн баг 7-10 хоногтоо өвчний дэгдэлт буурах горьдлоготой байгаа юм байна гэсний дагуу ийнхүү 7 хоногоор тоглолтоо хойшлууллаа. 17-ны тасалбартай хүмүүс 24-нд санаа зоволтгүй тухайн тасалбараараа яг л суудалдаа сууна шүү! Аюул хэлж ирдэггүй хийсч ирдэг. Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ийм шийдвэрт хүрлээ. Зөв үү! Манайхаан. Та бүхэн маань сайхан уужуу ухаанаар хүлээж аваарай" хэмээн бичжээ.