Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 онд 576 мянга болж, өмнөх оны мөн үеэс 542.6 мянга (17.3 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдварын 561.2 мянган (97.4%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын хэмжээнд 2021 онд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол илэрч, нийт тохиолдол 327 болсон байна.
Харин коронавирусийн халдвараас бусад төрлийн халдварт өвчин өмнөх оноос 30.2-93.5 хувиар буурчээ. Тухайлбал,
- Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1,960 (93.5%)-аар,
- Салхин цэцгээр өвчлөгчид 2,590 (89.8%)-ээр,
- Вируст хепатитаар өвчлөгчид 222 (62.9%)-оор,
- Мөөгөнцрөөр өвчлөгчид 1,963 (57.9%)-аар,
- Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөгчид 6,817 (42.2%)-гоор тус тус буурчээ.