Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
БНСУ-ын Янсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэнтэй үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцсан хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ульсан хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Хэрэгт холбогдогч дөрвөн иргэнд тус бүр зургаан сарын хорих ял оноох шийдвэрийг гаргасан талаар ГХЯ-наас мэдээллээ.
Олон нийтийн зүгээс тус улсын ерөнхийлөгчийг энэхүү хэрэгт анхаарлаа хандуулахыг шаардан албан ёсны вэб сайтаар дамжуулж, цахим гарын үсэг цуглуулсан нь 232,868 хүрсэн. Хүсэлт гаргасан хүмүүсийн тоо 200 мянга давсан тохиолдолд гомдол ерөнхийлөгчид албан ёсоор хүрдэг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.