Бүс нутгийн салан тусгаарлах үзэлтнүүдийг шийтгэнэ гэж сүрдүүлсэн ерөнхийлөгчийн бичлэгийг устгасны дараа Нигер улс Твиттер сүлжээг хэрэглэхийг бүрэн хориглосон билээ.
Баруун Африкийн тус улсын эрх баригчидтай хийсэн хэлэлцээрийн дараа Нигери улс твиттерт тавьсан хоригоо цуцлахаар болсон гэдгийг Засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгджээ.
Нигерийн засгийн газар Ерөнхийлөгч Мухаммеду Бухаригийн бүс нутгийн салан тусгаарлагчдыг шийтгэнэ гэж сүрдүүлсэн постыг устгасны дараа буюу 2021 оны зургаадугаар сарын 4-нд Твиттерийн үйл ажиллагааг зогсоосон. Ийм шийдвэр гаргасныхаа дараа харилцаа холбооны компаниуд Нигерээс Твиттер сүлжээг ашигладаг хэрэглэгчдийн хандалтыг мөн хаасан. Нигер улсын Мэдээллийн технологийн хөгжлийн үндэсний агентлагийн ерөнхий захирал Кашифу Инува Абдулахи мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Бухари Твиттер сүлжээнд тавьсан хоригийг цуцлах зөвшөөрөл өгсөн гэж мэдэгджээ.
"Твиттер сүлжээ нь Нигерийн хууль тогтоомж, үндэсний соёл, түүхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, ийм хууль тогтоомжийг бий болгосон учраас …" гэж Абдулалигийн мэдэгдэлд дурдсан байна. Твиттер компани нь холбооны засгийн газар болон өргөн хүрээний салбартай хамтран "Бараг бүх хөгжингүй орнуудад мөрдөгдөж буй дэлхийн шилдэг туршлагад нийцүүлэн Ёс зүйн дүрмийг боловсруулах болно" гэсэн амлалт Нигерийн Засгийн газарт өгчээ. Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 13-ны шөнө дундаас Нигери дэх Твиттер сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ.
Мөн Нигери болон Твиттерийн албаны хүмүүсийн хамтарсан техникийн хороог даргалж байсан Абдуллахи хэлэхдээ, АНУ-ын компани Нигерийн эрх баригчидтай харилцах, орон нутгийн татварын үүргээ биелүүлэхийн тулд тус улсын төлөөлөгчийг томилохоор тохиролцсон гэдгийг ч онцолсон байна.