“Хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Гансүрэн “Та нар хэний даалгавраар яах гэж, юуны төлөө яаж жагсаад байгааг чинь мэдэж байгаа, Э.Одбаяр аа, Монголхүү. Монголын залуучуудаа уриалахад улс орныг тогтворгүй болгох, үймээн самуунд уруу татахад эгэл жирийн аавын хүүхдүүд, ард иргэд хохирдог юм шүү. Яг ингэж турхирчаад хаяад алга өолдог юм шүү. Битгий тэр өөдгүй ах нараа дуурайгаарай. Эцсийн бүлэгт түүний хор хохирлыг монголын сайхан аавын хүүхдүүд үүрдэг, амиа алддаг, улс орон хохирдог. Жирийн иргэд дээр бүх буулт нь ирнэ. Тийм учраас би монголчууддаа хандаж давхар уриалж байна.
Ингэж монголчуудыг хагалахгүй ээ.
Энэ нөхдүүдэд төр төсөр нүүрээ харуулаач ээ. Казахстаны араас шууд гарч ирж байна.
Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга “Сири, Ливи, саяхны Казахстаны жишээ байна. Нэг өдөр ийм юм болоогүй. Э.Одбаяр, Монголхүү мэтийн ийм нөхдүүд урьдчилж нийгэмд мэссэж өгч, турхирч байсан. Энэ нөхдүүд Монгол үндэстний эсрэг монголчуудын эв нэгдлийг хагалан бутаргах, талцуулах зорилготой. Энэ улс оронд үймээн дэгдээд тэмцэл болбол эд нар гадаад гараад явчихна. Та нар мэднэ шүү дээ, хэний хүүхэд, ямар баячууд билээ эд нар. Өнөөдөр ардын хүүхдүүд энд үлдэнэ. Энэ улс орныг сая Д.Гансүрэн даргын хэлж байгаагаар хуваах систем яваад байна. Нэгт, энэ нөхдүүд наад үйлдлээ боль. Хоёрт үүнийг дэмжиж очоод байгаа залуучууд жаахан судал” гэв.