Хэрэв хоёр дахь удаагаа ковидын халдвар авсан тохиолдолд зарим өрхийн эрүүл мэндийн төв багцын эм олгохгүй талаар иргэд мэдээлжээ.
Харин үүнд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "ЭМДЕГ-аас хоёр дахь удаагаа өвдсөн хүмүүст багц олгохгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Ямар өрхийн эмнэлэг ингэж хэлж байгаа талаарх мэдээллийг 1800-1363 дугаар руу мэдэгдэнэ үү гэж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрийн цахим хуудсанд бичлээ. Ковидын халдвар авч гэрээр хянагдаж буй хүнд өрхийн эмнэлэг эмийн багц өгч буй тушаал шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа" гэдэг тайлбарыг өглөө.
Мөн энэ талаар ЭМДЕГазрын дарга Л.Бямбасүрэн өөрийн сошиал хуудаст "Өрхүүд ковидоор өвдсөн хүндээ багц өгөөгүй мөртөө өгсөн мэтээр ЭМД-аас мөнгө нэхэмжлэхгүй байх гэж найдаж байна" хэмээн бичжээ.