Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн долдугаар байрны гуравдугаар орцны нэгдүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан байна.
Гал түймэрт иргэн 9 настай эрэгтэй Ч, 5 настай эрэгтэй Ч, 7 настай эмэгтэй И нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан байна.