Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Энэ сарын 10-нд шатахууны үнэ 15-50 төгрөгөөр өслөө гэх мэдээллийн дагуу бид шатахуун түгээх станцуудаас үнэ өссөн талаар тодрууллаа. Ингэхдээ Шунхлай, МТ, Тэс пэтролиум зэрэг ШТС-аас мэдээлэл авлаа. Зарим ШТС-уудад АИ-92 бензин 15 төгрөгөөр нэмэгдэж, 2220-2235 төгрөг болжээ.
ШУНХДАЙ ШТС-ЫН ШАТАХУУН ТҮГЭЭГЧ:
- Шунхлай,
- АИ-95 -2790 төгрөг,
- 98-3500 төгрөг,
- түлш-3040 төгрөг,
- 92-2335 төгрөг
- АИ-92 2235 төгрөг болж, 15 төгрөгөөр нэмэгдсэн байна. Угаасаа нэмэгдэнэ гэж мэдээлсэн юм биш үү. Хүмүүс мэдэж байна. Нөөцийн хувьд манайх хангалттай байгаа.
- МТ ШТС-ын түгээгч: АИ-92-ын үнэ өглөө 15 төгрөгөөр нэмэгдсэн. Хүмүүсийн зарим нь анзаараад зарим нь анзаарахгүй байна. Нөөц хангалттай ирж байгаа.
- ТЭС петролиумын ШТС-ын түгээгч: Шатахууны үнэ өсөөгүй. 2220 төгрөгөөр зарагдаж байгаа. Сүүлд 80 төгрөгөөр нэмэгдсэнээс хойш дахиж өсөөгүй байна.
Энэ үеэр иргэд шатахууны чанар муу хэвээр байгаа талаар ярьсан юм.
ИРГЭД:
- Шатахууны үнийн хувьд өссөн байна шүү дээ. Бензиний чанар муу, явахгүй байна. Өчигдөр эндээс 10 литр бензин хийгээд 50 км яваад л дуусчихсан. Чанар маш муу байна. Өмнө нь 90-100 км явдаг байсан юм. Одоо 50-60 км л явж байна даа.
- Дизелийн чанар гайгүй байгаа. Үнийн хувьд л өсчхөөд байна. 2500 л байсан.
- Үнэ өссөн талаар нэг их анзаараагүй. Өглөө авахад 2220 байсан. Чанарын хувьд муудсан юм шиг санагдаад байна. Жишээ нь өдөрт 20 мянгаар хийхэд хүрдэг байсан. Одоо бол хүрэхгүй байна.