МоАХ-залуус, NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнөөс өнөөдөр Хэлмэгсэдийн хөшөөн дээр мэдээлэл хийлээ.
NoDouble стандарт хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү "2020 оны сүүлийн хагас жилийн хугацаанд эхний ээлжинд бид Засгийн газрыг ажлаа сайн хийгээд өгөөч ээ, ковидийг хяналтдаа аваад иргэдээ хэвийн амьдралын горимд оруулаад өгөөч гэж шаардлага тавьж байсан. Digital Nation-оос хойш тэд үйл ажиллагаагаа сайжруулах биш ковидийн тухай хуулиар өвчиндөө зориулсан хууль биш өөр зорилготой хууль хэрэгжүүлээд байна. Энэ нь Digital Nation-2021 шоунаас хойш илүү хэрсүүгээр харж эхэлсэн. Тэр цагаас хойш Засгийн газар огцор гэдэг шаардлага тавьж байгаа. Э.Одбаяр, Д.Монголхүү, Чинбат, Ган-Очир гээд дөрвөн залууг 461 дүгээр ангид хориход хэнээс ч биднийг суллаач гэж гуйгаагүй. Бид нэг л шаардлага тавьж байсан. Засгийн газар огцор гээд өлсгөлөнгийнхөө өргөдлийг бид Засгийн газарт өгсөн. Огцортол өлсөнө гээд тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Өнөөдрийг хүртэл үргэлжлүүлээд явж байгаа. Цаашаа дахиад хэрэг зохиогоод овоолоод булаад байгаа бидэнд. Гэхдээ тэр хамаагүй. Засгийн газарт эхний ээлжинд ковидийн хуулиа цуцал, хоёрдугаарт, хилээ нээ, гуравдугаар хүүхдүүдийнхээ хичээлийг танхимаар оруул. Хүүхдүүд стресст ороод сэтгэцийн гэмтэл авч эхэлж байна гэх мэтчилэн шаардлагуудыг Засгийн газарт тавьсаар ирсэн.
Энэ шаардлагуудыг биелүүлэхгүй байгаа учраас хоёр хоног, гурав хоног бүгдээрээ Засгийн газрыг огцортол үүдийг нь сахиад сууцгаая. Бид эмх, замбараагүй байдал руу орж болохгүй. Тийм байдлыг үүсгэж болохгүй. Дандаа хоёр, хоёр метрийнхээ зайг бариад яг долоодугаар сарын 1-нд NoNaadam жагсаалыг ямар гоё соёлтойгоор хийлээ. Яг түүн шиг бид Засгийн газрын үүдийг сахиж хоноцгооё. Энэ Засгийн газрыг огцортол, Л.Оюун-Эрдэнийг зайлтал энд сахиад сууцгаая гэж уриалмаар байна.