Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуурамч шатахуун борлуулж буйг эсэргүүцэн хяналт шалгалт хийнэ гэдгээ зарлаад байв. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Хуурамч шатахуун борлуулж байж болзошгүйг нягтлах хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Хэрэв хуурамч шатахун худалдаалж байвал арга хэмжээ авна. Бүтэн жил хөөцөлдөж байгаа хуульд зааснаас бусад (Тусгай) зөвшөөрөл цуцлах асуудал нийслэл дээр хэрэгжиж эхэллээ. Одоо үндэсний хэмжээнд шахаад явна. Удахгүй бизнес эрхлэгчдийн цагийн хязгаарлалтыг төр хийдэггүй байх, хяналтын олон байгууллага тогтолцоог халж нэг болгох гээд ажлууд хийгдэнэ. Жинхэнэ Шударга өрсөлдөөнийг бий болгоно” гэв.