Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Алтан гадас одон, Хүндэт жуух бичиг, ХНХЯ-жуух бичиг, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Үйлдвэр,худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гардуулан өглөө.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын "Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан" хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар гардуулан өгч, амжилт хүслээ.