Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Тод каннам” эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор болжээ. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох уг хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 19-нд болохоор товлогдсон байсан ч хойшилсон юм.
Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэний хариуцагч Д.Тодномбат Ковид19 халдварын ойрын хавьтал болсон тухай бичиг баримт ирүүлжээ. Харин шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдэж байв.