DAC Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан нь, арилжааны үл хөдлөх хөрөнгийн ашиглалт болон борлуулалтын орлогоос зоос байршуулагчдад урамшуулал олгох бодит нөхцөл бүхий санхүүгийн үйлчилгээг бий болгожээ. Бид DAC ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөн, хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Алекстай ярилцаж, DAC койны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, DAC-д хөрөнгө оруулах шалтгаан нь юу байх талаар тодрууллаа.
Энэ талаар DAC ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөн, “Гаргаж буй койноороо татан төвлөрүүлэх хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа нь тухайн үл хөдлөх хөрөнгөнд амьдарч байгаа, магадгүй тэнд ажиллаж байгаа, түүгээр үйлчлүүлж байгаа хүмүүст тав тухтай байхаар байнгын уйгагүй арчилгаа, тордлогоо хийж хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, өсгөх үйл ажиллагаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр зах зээлд үйл ажиллагаагаа 10 жилийн турш явуулсан баг хамт олон бүрдсэнийг энэ ташрамд онцлох нь зүй. Харамсалтай нь манай зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа хараахан хөгжиж чадаагүй байгаа. Цаашдаа өсөж томрох шаардлагатай гэж харж байна. Олон улсын жишгээр үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сангууд байдаг боловч, манайд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдэж амжаагүй. Тиймээс бид DAC койноор дамжуулан үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулах хөрөнгийн босго дүнг багасгаж, илүү хүртээмжтэй байлгахыг зорьж байна. Дунд болон урт хугацаандаа үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан харьцангуй эрсдэл багатай өгөөж хүртээх боломжийг та бүхэнд нээж өгч байна гэсэн үг” гэлээ.
Харин тухайн байгууллагын хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Алекс ярихдаа:
Бид олон улсын хүчирхэг багийг Монголын зах зээлд, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор авчирч байна. Ингэхдээ криптовалютын блок чэйн технологи, төрийн бодит хөрөнгө оруулалтын итгэлцлийн шилдэг туршлагыг ашиглана. Мөн Монголын үл хөдлөх хөрөнгийн шинэ хөрвөх чадварыг бий болгож, иргэдэд анх удаа арилжааны хөрөнгө оруулалт хийх боломж олгож байна.
Бидний хийж чадах зүйл бол Монгол улсын иргэн бүрд хамгийн гайхалтай үл хөдлөхийг эзэмших боломжийг олгох явдал юм. Би өөрөө Монголын үл хөдлөхөд хөрөнгө оруулах ажилд арван жилийн турш оролцож байгаа. DAC-тай холбоотой олон улсын экспортын баг ч мөн сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд төрийн бодит хөрөнгө оруулалтын траст болон крипто валютын компаниудын аль алинд нь оролцож байна. Бид олон улсын шилдэг туршлагыг маш хүчтэй хөрөнгө оруулалттай хослуулсан гэдэгтээ итгэлтэй байгаа.