Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн дийлэнх хувь нь нийтийн тээврээр зорчдог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1200 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Эдгээр автобусны 595 нь ашиглах хугацаа хэтэрсэн талаар Нийслэлийн олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Сугар мэдээлсэн юм.
Ажлын өдрүүдэд дунджаар 300-350 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байна. Иргэд ойролцоогоор 20-30 минут автобус хүлээдэг бол ачаалал ихтэй үед цаг 30 минут хүлээж буй талаар хэллээ. Тэр дундаа захын дүүргийн иргэдэд нийтийн тээвэр хүрэлцээгүй, автобусандаа багтаж суухгүй, үлдэх тохиолдол өмнөх жилээс нэмэгдсэн аж.
Иргэд:
- Миний хувьд одоогоор автобусны буудал дээр 20 гаруй минут нийтийн тээвэр хүлээж байна. Төв замаар автобус зорчдог нийтийн тээврийн хувьд гайгүй юм шиг санагддаг. Харин урагшаа Нарны зам Зайсан тал руу явдаг автобус бага байна.
- Ер нь бол автобусыг 20-30 минут орчим хүлээж байж ирдэг. Хүлээж байхад нэг автобус ирдэг, тэр автобусанд зорчигч суух боломжгүй дүүрэн хүнтэй тохиолдол олон байдаг. Тийм иргэд дараагийн автобусыг хүлээж суух хэрэгтэй болдог. Хүмүүс өглөө эртхэн ажилдаа амжихын тулд эрт гарч автобусны буудал дээр зогсож байгаа. Хүн болгон эрт гарч байгаа. Гэтэл огт ажил төрөлдөө амждаггүй. Ажилдаа очихын тулд доод тал нь 1 цаг 30 орчим минутыг зарцуулдаг гэж хэлж болно.
- Одоо нэгэнт замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүйгээс хойш автобусныхаа явах замыг чөлөөлөөд өгөөсэй хүсэж байна. Олон нийт ажил төрөлдөө явах гэж нийтийн тээврийг ойролцоогоор 1 цаг 30 минут орчим хүлээн зогсож байна.