Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 648 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, зургаан хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтсэн
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, зургаан хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
- Мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 165, орон нутагт 51 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллалаа.
Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас машинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.