Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв.
Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг арванхоёрдугаар сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.
Эх сурвалж: ЗГХМОНХГ