Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлдэг “Гэр” төслийн хүрээнд өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шиний 16-ны билэгт сайн өдөр 27 сумын зорилтот бүлгийн ая тухтай амьдрах нөхцөлийг ханган 28 өрхөд гэр олголоо. Энэ өдөр Алтанбулаг, Баянчандмань, Эрдэнэ, Лүн, Сүмбэр, Эрдэнэсан, Жаргалант, Зуунмод сумын 8 өрхийн өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгсөн юм. Эдгээр гэрийг төв айгийн үйлдвэрлэл эрхлэгчид хийж байгаагаараа онцлогтой. Цаашид мод, модон эдлэл үйлдвэрлэгч иргэдээ дэмжин кластер байдлаар үйлдвэрлэл үйлчилгээг явуулахад дэмжлэг үзүүлэх болно гэдгээ АЙмгийн Засаг дарга Д.Мөнхбаатар мэдэгдлээ.