Сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин уулуурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд мод тарихаа батламжлах ёслолын ажиллагаа болсон.
Энэхүү арга хэмжээнд ёс зүйтэй, хариуцлагатай уул уурхайг дэмжин ажилладаг “Өсөх зоос” компанийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбат оролцож 2030 он хүртэл 30 сая мод тарихаа батламжлав.
“Өсөх зоос” компани нь 2014 оноос Өмнөговь аймагт олборлолтын үйл ажилгаагаа эхэлсэн бөгөөд сөрөг нөлөөллийг бууруулах, хамтын ажиллагааны хүрээнд нийт 31,990 мод тарьж ургуулжээ. Мөн үржүүлгийн талбайд үрээр болон суулгацаар 8000 гаруй суулгац бэлтгэж, уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мод суулгацын тоог жил бүр нэмэгдүүлэн ажилласаар байгаа аж.
Мод тарьж ургуулана гэдэг амаргүй ажил. Тэр дундаа говийн аймагт мод тарих нь хангай газар тарихаас хэд лахин илүү арчилгаа шаарддаг аж. Тус компанийн хамт олон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 3.2 км зам дагуу 12240 ширхэг 3 төрлийн модыг тарьж ургуулж чадсан туршилгатай аж. Мөн Баянтэс цэцэрлэгт хүрээлэнд 2600 ширхэг хоёр төрлийн модыг тарьжээ.
Монголын уул уурхайн томоохон компаниуд уурамьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм байна.