Австралийн Bus Stop Films, Монголын урлагийн зөвлөлийн хамтран бүтээсэн "Шат" кино богино хэмжээний кино Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр эзэлжээ. Ингэснээр уг кино Оскарын кино наадмын богино хэмжээний төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна.
Кино багт өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан багтсанаас 12 нь даунтай юм байна. Мөн Монголын кино урлагийн мэргэжлийн зөвлөхүүд, кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутан уг төсөлд оролцжээ.
Продюсер Женевьев Клэй-Смит: "Хөдөлмөрийн зах зээлд оюуны бэрхшээлтэй иргэд хамгийн ихээр хоцрогдож байна. Манай хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн ур чадвар, ажил хөдөлмөрт бэлэн байх чадваруудаа дээшлүүлэхэд нь тусалж, Монголын нийгэмд хөгжлийн бэрхшээлийн тухай түүхийг ярих, хандлагыг өөрчлөхөд нь тусалж чадна гэдгийг харсан. Бид өөрсдийн амьдралыг кино урлагаас хардаг. Бид энэ түүхээр хүний эрхийг сайжруулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.
Энэхүү бүтээлийн зорилго нь оюуны ялгаатай хөгжилтэй иргэд, даунтай залуусын ажиллаж хөдөлмөрлөх эрх, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж, бүгдэд хүртээмжтэй байх ёстой нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар иргэдэд зөв мэдлэг мэдээлэл түгээж, олон нийтийн хандлагыг өөрчлөх юм.
Эх сурвалж: Downsyndrome.org.au, Австралийн ЭСЯ