Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ.
Дуудлага худалдаа 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс 2021 оны 12 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд болох бөгөөд дэнчингийн хэмжээ 50,000 төгрөг аж. Түүнчлэн хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм байна.