Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барлаа” гэх дуудлага мэдээллийг өчигдөр 22.55 цагт Архангай аймгийн цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Хэргийн газар очиж шалгахад амь хохирогч 10 настай эрэгтэй Х гэгчийг түүний төрөл садангийн 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Холбогдох шалгалтын ажиллагааг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.