Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана.
Эдгээрт 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4,188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Коронавирусийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байгаа тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины
- I тунд 96,
- II тунд 205,
- нэмэлт сэргээх тунд 2,223 буюу нийт 2,524 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.
Мөн 2,930 жирэмсэн эх, 12-15 насны 67,213, 16-17 насны 26,385 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: