Инфлюсэрууд буюу олны танил хүмүүс маркетинг хийх, бусдад бараа бүтээгдэхүүн сурталчлахаас эхлээд олон зүйл хийдэг. Сурталчилгаа голдуу хийж, орлого олдог олны танил хүмүүс татвар төлдөг үү? Татвар төлөх ёстой юу?
Энэ талаар татварын ерөнхий газраас тодруулахад "Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу иргэн тухайн жилдээ орлого олсон бол хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй. Ажил хөдөлмөр эрхлээд орлого олсон бол хуулийн дагуу 10 хувийн татвараа ногдуулах хувь хэмжээ бий. Хамгийн үлгэр жишээ татвараа төлдөг дуучин бол Gee. Тэрээр 2020 онд нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан юм.
Мөн нэвтрүүлэгч Д.Одзаяа 2020, 2021 онд нийслэлийн шилдэг татвар төлөгч болсон байдаг. Манай татварын албанд Монгол улсын бүртгэлтэй хоёр сая иргэн байдаг. Тэгвэл тэдний хэдэн хувь нь татвар төлж байна вэ?
Ямарваа нэг байдлаар орлого олсон бол ажил олгогч байгууллагадаа төлбөрийн баримтыг заавал өгч ХХОАТ-ын дагуу тайлангаа гаргаж татвараа төлнө. Хувь хүн жилдээ нэг удаа www.itax.mta.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, тайлангаа гаргадаг. Татварын хувь хэмжээний хувьд үйл ажиллагааны төрлөөс хамаарч цалин хөдөлмөр, хувиараа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс тухайн жилийн эцэст тайлангаа гаргахдаа орлого, зарлагаа тооцоод ашгаасаа 10 хувийн татвар төлнө. Хэрвээ хонжворт сугалааны азтан болбол тухайн үйл ажиллагаанаасаа хамаараад 5-40 хувь хүртэл татвар авдаг. 40 хувийн татварыг бооцоот тоглоомноос авдаг. Тухайн иргэн ямар нэгэн үйлчилгээ үзүүлж буй байгууллагатай хамтрахад уг байгууллага нь татварын албанд тайлагнах үүрэгтэй байдаг. Энэ иргэнтэй гэрээ байгуулаад орлого олгосон. Татварыг суутгаж аваагүй бол тухайн мэдээлээ татварын газарт ирүүлдэг. Хоёр хөндлөнгийн мэдээллийн сан гэж байдаг. Үүний дагуу татвар төлөөгүй, орлогоо авчхаад татвараас суутгуулаагүй иргэд рүү татварын албанаас холбогдож татварыг нь төлүүлэх үйл ажиллагаа явуулдаг" гэж татварын улсын ахлах байцаагц Б.Энхтөр хэллээ.
Дэлхийн хамгийн өндөр орлоготой инфлюнсер болох Рональдогийн нэг инстаграм пост л гэхэд 1.6 сая доллар байдаг. Америкт хийсэн судалгаагаар 2021 оны инфлюнсерийн маркетингийн зардал 3 тэрбум доллар хүрч 33%-аар нэмэгдсэн бол ирэх онд 4 тэрбум доллар давах төлөвтэй байгаа юм. Инфлюсерууд сурталчилж буй компанийнхаа бие даасан гэрээт гүйцэтгэгч гэж тооцогддог учраас татвар төлөх ёстой байдаг байна. Австрали улсад гэхэд инфлюсеруудын жилийн орлого 75 мянган доллараас дээш тохиолдолд татварт орлогынхоо 10 хувийг төлдөг аж.
Хүмүүсийн сайн мэдэх BTS нь хамтлаг нь улсдаа жил бүр 5 тэрбум гаруй долларын ашиг оруулдаг. Энэ нь тус улсын ДНБ-ний 0,3%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт болдог байна. Татварт бүртгэлтэй л бол хүн бүр тухайн жилдээ орлого олсон бол татварын хуулийн дагуу 10 хувийн татвараа төлөх үүрэгтэй байдаг байна.