Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ.
Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ.
Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.