Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа
Жил бүрийн аравдугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчин дэгддэг. Одоогоор нийт эмнэлэгт хэвтэгсдийн 26 хувийг амьсгалын замын халдварт өвчинтэй хүмүүс эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 16-24 болон 50-64 насныхан зонхилж байна.
Тэдний 65,6 хувь 16 хүртэлх насны хүүхдүүд тэр дундаа 45 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд хэвтэж байна. Түргэн тусламжийн дуудлагын 9,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна. Ковидтой зэрэгцээд томуу томуу төст өвчин эргэлтэд орвол ирэх саруудад нэлээн хүндрэлтэй байх болно. Тиймээс вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй" гэв.