Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан.
Улмаар хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан бариандаа орсон юм. Түүнийг Хил хамгаалах газрын удирдлага, хамт олон өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Т.Рэнцэнбадамыг “Хилчний алдар-3” тэмдэг, Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, нөхөн сэргээх эмчилгээнд зориулж таван сая төгрөгөөр шагнажээ.