Зам тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газар хэлтсийн дарга нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэр Л.Халтар сайд Дарханы замын тендертэй холбоотой асуултад хариулав.
Тэрбээр, “Арж капитал” компани надтай ямар ч холбоогүй. Би хоёр жил дэд сайдаар ажилласан. Би тендер шалгаруулалтад огт оролцохгүй. Ямар нэг чиглэл өгсөн удаагүй. Шударга байхыг л яамны ажилтнууд болон тендерийн хорооныхноос шаарддаг. Би ах дүү, найз нөхдөө яаманд оруулсан тохиолдол байхгүй. “Арж капитал”-ын тухайд санхүүжүүлэгч байгууллага болох АХБ сонгон шалгаруулалтын материалыг шалгадаг. Тэд ямар нэг зүйл хэлээгүй. Тэгэхээр асуудалгүй болов уу гэв.
Дарханы замыг АХБ болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм. АХБ-ны гүйцэтгэл 60 хувь, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гүйцэтгэл 22 хувь байна. "Арж капитал" компани Дарханы замын 2-р багцыг барихаар шалгарчээ. Энэ замын 4-р багцыг БНХАУ-ын компани гүйцэтгэнэ. Тус компанитай тохирох зүйлс бий тул хараахан гэрээ хийгээгүй байгаа юм байна.
Дарханы замын ажил дуусаагүй байгаа ч энэ жил ургац тээвэрлэхэд асуудал үүсэхгүй, 45 хоногийн хугацаанд УБТЗ ажиллана, шаардлага үүсвэл УБТЗ ОХУ-аас нэмэлт зүтгүүр авчирна. Бид үнэ хөлсөө тохирч байна. Дарханы замыг ирэх онд нээн, 2023 онд заслын ажлыг дуусгана" гэв.