Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Токиогийн олимпоос чөлөөт бөхийн 53 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг Ховд аймгийн удирдлага, нутгийн зөвлөлийнхөн нь хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Б.Болортуяад хоёр өрөө байр бэлэглэжээ. Мөн Булган сумын нутгийн зөвлөл нь хоёр өрөө байр өгсөн байна. Түүнчлэн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, "Таван богд" группийн ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд нь хоёр өрөө байр бэлэглэжээ.