Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1,651 хүний сорьцод халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 191,904 болов.Харин халдварын улмаас 41-80 насны дөрвөн иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 437 нь нийслэлд, 1,214 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 1,723 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,517 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,772 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,945
- Хүндэвтэр- 3,530
- Хүнд – 842
- Маш хүнд – 200 хүн байна.