Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1875 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 600, орон нутагт 1275 тохиолдол бүртгэгджээ. Харин хоёр хүн нас барж, 1672 хүн эдгэрсэн байна. Нас барсан иргэдийн хувьд 61-80 насны байсан бөгөөд архаг суурь өвчтэй хүмүүс байжээ.
- Хөнгөн-5676
- Хүндэвтэр-3219
- Хүнд-832
- Маш хүнд-186
Сүүлийн 24 цагийн байдлаар 9910 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1541 нь хүүхэд, 3116 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.