Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
“Гэрэгэ Системс” ХХК нь Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гадаад руу нислэгээр зорчих иргэдийн “Ковид-19”-тэй холбоотой гурван төрлийн мэдээллийг нэг дор шалгах боломжтой шинэ платформ хөгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Ингэснээр зорчиж буй иргэд ийн “Ковид-19” шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл болон өвдөөд эдгэсэн лавлагааг тус системийг ашиглан нисэх буудлын ажилтан нэгдсэн байдлаар шалгах боломж бүрдсэн байна.
Энэ үйлчилгээг ашиглаж эхэлснээр PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, хил нэвтрэх оролдлого гарах магадлалыг системийн зүгээс хязгаарлаж буйгаараа давуу талтай.