Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улаанбаатар хотод өглөөний 06.00 цагт нээж, үйл ажиллагаа явуулдаг “Өглөөний гудамж” нээгдээд удаагүй байгаа билээ. “Өглөөний гудамж”-аар өнөөдөр зочлоод гарсан хэн бүхэн үнэ төлбөргүйгээр мэргэжлийн эмч нарт үзүүлжээ. Энэхүү өдөрлөгийг залуу эмч нар санаачлан иргэдэд сургалт, зөвлөгөө өгчээ.
Тэд иргэдэд,
- Биеийн жингийн индекс
- Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг
- Хэвлийн эхо
- Даралт, пульс
- Сахарыг нь хэмжиж өгсөн байна.
Залуу эмч нарын үзлэгт хамрагдсан нийт иргэдийн ихэнх элэгний өөхжилттэй, цөс өтгөрсөн, нойр булчирхай өөрчлөлттэй байгаа тул идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож, жингээ хянаж, жил бүр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэж иргэдэд зөвлөлөө.