Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ирэх сарын 1-нээс цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ жил цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг 5:9 хувилбараар ажиллахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл таван өдөр хичээллээд, есөн өдөр амрах байдлаар танхим, теле хичээл хослуулна.
Тэгвэл танхимын хичээл орох үед цэцэрлэг ээлжийн багштай байхаар болжээ. Эхний ээлжинд энэ хичээлийн жилд зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна.
Ингэснээр цэцэрлэг 07:30-19:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг билээ.