Сургуулийн өмнөх боловсролын асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар "Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэмтдийн багийг боловсролын яаманд мөн урьж ажиллуулсан. Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй. Мөн эдгээр хүүхэд улирлын томууд их нэрвэгддэг.
Иймээс дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирсон. Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй орчинд нээх нь. Хамгийн гол зүйл нь боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа чухал. Цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа.
Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна.
Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Нөхцөл байдлын үнэлгээ хийж байж, 2, 3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахыг шийднэ.
Таван настай 77,185 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна. Дээр нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдүүд орон нутагт болон Улаанбаатарт бүртгэлийн хүрээнд хийгдэх боломжтой.
Хамгийн түрүүнд цэцэрлэг бүгд танхимын сургалтаар хичээл эхлэнэ. Тухайн цэцэрлэгт ямар нэгэн өвчлөл гарахгүй нөхцөлд танхимын сургалт нь үргэлжлэх боломжтой. Хүүхдэд коронавирусийн тохиолдол илэрсэн, эрсдэлтэй нөхцөл үүсвэл зайн сургалт руу шилжинэ. Тухайн ангид нэг батлагдсан тохиолдол илэрсэн тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ.
Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана. Гурав хүртэлх бүлгээс өвчлөл илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хааж, гэх мэтчилэн хэсэгчилсэн зохион байгуулалт хийнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь биш хэсэгчлэн хаана гэсэн үг юм.
Хүүхдүүд заавал цагаан хорхой, болон шээсний шинжилгээ өгсөн байна.
Цэцэрлэгийн хүүхэд ангидаа амны хаалт зүүхгүй. Гэр цэцэрлэг, гэр хоорондоо заавал амны хаалт зүүнэ. Өөр маршрутаар хүүхдээ явуулж эрсдэлд оруулахгүй байхад эцэг эхийн үүрэг хариуцлага чухал" гэдгийг онцоллоо.
Мөн цэцэрлэгийн хүүхэд анги руугаа тоглоом, хүнс оруулахыг гэдгийг анхаарууллаа.