Эрүүл мэндийн яамнаас ковидийн цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт нийт 957 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 309, орон нутагт 648 хүнээс халдвар илэрсан байна. Мөн сүүлийн 24 цагт ковидийн халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралт 860 боллоо.
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр ангилбал 41-60 насны хоёр, 61-80 насны дээш насны нэг хүн байна.
Одоогоор нийт 8485 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1621 хүүхэд, 245 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 8117 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1991 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Орон нутагт илэрсэн 648 тохиолдлын 113 нь Дархан-Уул, 91 нь Орхон аймагт бүртгэгджээ.
Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,206,071 хүн, нэгдүгээр тунд 2,000,745 хүнийг хамруулаад байна.