Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Дээд шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Анхан шатны шүүх хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилийн хугацаанд хассан. Харин Давж заалдах шатны шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг гаргасан.
Өчигдөр Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцсэнээр Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо.
Ингэснээр гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа юм.