Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Сонгинын амралтын ойролцоо Туул голд хүн живэх гээд байна гэсэн дуудлага иржээ.
Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж усны ослоос нэг иргэний амь насыг авран хамгаалж тус иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Иймд онцгой байдлын газраас иргэдийг
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байх
- Голын эргээс 1.5 м-ээс 2 метрийн зайтай байрлаж эрэг нурахаас болгоомжилж мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэхийг анхаарууллаа.