Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 орчим хүнд шинжилгээ хийх явцад 1793 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 136,053 болж байна. 1783 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодод бүртгэгджээ. Тэдгээрийг задалж танилцуулбал,
- 1,030 нь Улаанбаатар хотод
- 748 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 3,397 хүн эдгэрч, нийт 99,910 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 11,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 6,995
- Хүндэвтэр – 3,333
- Хүнд – 1,102
- Маш хүнд – 215 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.