Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол 1,998-аар нэмэгдсэн. Шинээр халдвар авсан иргэдийг насны бүлгээр нь харвал 30-34 насныхан хамгийн их өвчилжээ. Мөн өчигдөр 0-17 насны 418 хүүхэд халдвар авсан байна.
Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд,
- 0-4 насны 83 хүүхэд
- 5-9 насны 125 хүүхэд
- 10-14 насны 145 хүүхэд
- 15-17 насны 65 хүүхэд коронавирусийн халдварт өртсөн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 27483 хүүхэд халдвар авсан байгаа нь нийт халдвар авсан иргэдийн 21.7 хувийг эзэлж байгаа. 2554 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг УОК-оос өнөөдөр мэдээллээ.