Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаанаар цахим визийн системд шилжүүлэх журмыг хэлэлцэн баталлаа. Дэлхийн 80 улс энэ визийн системийг нэвтрүүлсэн байдаг. Цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг нэвтрүүлэх боломж бүрдлээ.
Монгол Улсын визийн 11 ангиллыг 29 хэлбэр, 64 төрөл ангилал болгон шинээр журам баталсан. Виз хүсэх гадаадын иргэнийг Монгол Улсад зорчиход тохирсон виз олгох, визийн талаар нарийвчилсан статистик мэдээлэл гаргах, визийг шуурхай болгох боломж бүрдэж байна" гэлээ.