Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жилийн улсын баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн өмнө зарим аймгууд ч мөн энэ жил наадам, ойгоо хойшлуулж, батлагдсан төсвөө цар тахлын эсрэг зарцуулахаа мэдэгдээд байсан. Тэгвэл, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан баяр наадамд батлагдсан төсвийг коронавируст халдвар илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахад зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.