Коронавирусийн тархалт нэмэгдэж, эмнэлгийн үйлчилгээ авах хүндрэлтэй болсон энэ үед алсын зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг албан ёсны эмчлэх эрхийн лицензтэй найдвартай эмч, мэргэжилтэнтэй цаг захиалан шууд видео дуудлага хийх боломжийг “EMCH” аппликэйшн олгож байна.
“EMCH” аппликейшны гүйцэтгэх захирал С.Анударь: Аппликейшны гол зорилго нь иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм. Аппликейшныг "App store" болон "Play store"-оос үнэ төлбөргүй татан авч хувийн болон эрүүл мэндийн мэдээллээ оруулснаар нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой. Мөн амбулаторийн картаа мартсан ч аппликейшн дээр өмнө нь үзсэн эмч нарын үзлэгийн тэмдэглэл хадгалагддаг учраас хаана ч эмнэлгийн тусламж үйлчилгээг хялбар авах боломжийг бүрдүүлж өгсөн.
Түүнчлэн “EMCH” аппликейшн нь олон улсын стандартын дагуу зөвшөөрөгдсөн мэдээ, мэдээлэл зөвлөгөөг видео болон нийтлэл аудио хэлбэрээр хүргэдэг байна. Энэ нь өөрт илэрч буй зовуурь шинж тэмдгийг таних, эрүүл мэндийн хэрэгцээт мэдээллээ эмчийн тусламжгүйгээр авах боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.