Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Үндэсний үйлдвэрлэгч Жүр Үр компани өөрсдийн цахим хаягтаа уучлал хүссэн пост орууллаа. Тэд “Жүр Үр ХХК нь зайлшгүй шалтгааны улмаас бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулж байгаадаа хүлцэл өчье” гэжээ.
Үнээ нэмсэн шалтгаан нь үйлдвэрлэлийн гол түүхий эд болох гурил 10 хувиар, өндөг 26 хувиар, элсэн чихэр 24 хувиар, цөцгийн тос 25 хувиар, бяслаг 24 хувиар, жимсний чанамал 20 хувиар, махан бүтээгдэхүүн 22 хувиар, бүтээгдэхүүний сав баглаа боодлын өртөг 15 хувиар, валютийн ханшийн өсөлт буюу юанын ханш 13 хувиар, долларын ханш 3.4 хувиар, нэг машин ачааны тээврийн зардал 3 дахин өссөн хэмээн бичжээ.