Цар тахлыг хамтдаа даван туулахаар манай редакциас үндэсний үйлдвэрлэгч болон үйлчилгээний байгууллага, ААН, иргэдийг дэмжин ажиллахаар цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Бид энэ удаад “ИНЭНӨ” хүүхэд хөгжлийн төвөөс ээлжид сурвалжилгаа хүргэж байна.
Дөнгөж төрсөн нярай 7 хоногтойгоосоо сургалтанд сууж болдог гэвэл та итгэх үү. Өндөр хөгжилтэй орнуудын ээжүүдийн зорин очдог энэ сургалтын төв монголд үүд хаалгаа нээгээд зургаан жил болжээ.
“ИНЭНӨ” хүүхэд хөгжлийн төвийн үүссгэн байгуулагч, гэр бүл, боловсрол судлаач, сургагч багш Ц.Хулантай ярилцлаа.
-“ИНЭНӨ” хүүхэд хөгжлийн төвийн талаараа сонирхуулахгүй юу?
-Олон Улсын хөгжимт хөдөлгөөний хөтөлбөр бага насны хүүхдүүдийг нярайгаас нь эхлэн хөгжүүлдэг. Хүүхэд эхийн хэвлийд байхад бүрэн хэмжээгээр хөгждөг эрхтэн бол чих байдаг. Үүгээр нь дамжуулаад хүүхдийг хөгжүүлэх бүрэн бололцоотой юм байна гэдгийг 100 гаран жилийн өмнө эрдэмтэн судлаачид судлаад энэ аргачлалыг гаргасан.
Анх нээгдэж байхад надаас эцэг, эхчүүд их асуудаг байсан, гайхдаг байсан, зарим нь бүүр загнадаг байсан. Нярай хүүхдэд и юу заадаг юм бэ, энэ хүүхэд юу сурдаг юм бэ, хаа байсан юм гэдэг байсан. Өнөөдөр эцэг эхчүүд ондоо болсон. Илүү их хүүхдийнхээ хөгжлийн талаар ойлгодог. Өндөр хөгжилтэй орнуудтай хөл зэрэгцэн алхдаг хэмжээнд ирсэн. Эцэг эхчүүд эхчүүд хүүхдээ төрөнгүүт манайх руу утасдаж холбогддог болоод байгаа.
Хичээл яаж явагддаг вэ гэхээр хүүхдүүд 45 минутын хугацаанд эцэг эхийн хамт суралцана гэсэн үг. Хүүхэд эцэг, эхтэйгээ байх мөн хамгийн аюулгүй байх үед хамгийн сайхнаар суралцаж чаддаг.
-Хүүхдүүд энэхүү сургалтад сууснаараа ямар давуу талуудыг олж авах вэ?
-Нийгэмшихэд дасгах цэцэрлэгт орохоос өмнөх бэлтгэлийг энд хийвэл хамаагүй зохистой мэт санагддаг. Сургалтаар бүгдээрээ хамтдаа “Сайн уу” дуугаа дуулна. Дараа нь сонсох чадвар, анхаарах чадвар, хэл яриа хөгжүүлэх чадвар, үлгэр уншлага гэсэн зүйлс дээр үргэлжилж 45 минут явагддаг. Тэгэхээр хүүхдэдээ зориулсан 45 минутыг чанартайгаар маш аз жаргалтай дурсамжийг бүтээх нь хүүхдүүдийн амьдралд маш чухал. Хүүхэд нярай үедээ орж ирээд 7 нас хүртлээ энэ сургалтад суралцах боломжтой.
-Хүүхдийн сэтгэл хөдлөлийг удирдах чадварын сургалтыг явуулдаг гэсэн шүү дээ?
-Цар тахал эхэлснээс хойш Америкийн бас нэгэн хөтөлбөрийг оруулж ирж хэрэгжүүлж байгаа. Энэ сургалт 3-аас дээш насны хүүхдэд зориулсан сэтгэл хөдлөлийг удирдах чадварын сургалт байгаа. Энэ сургалтаар хүүхдийн үндсэн таван мэдрэмж буюу уурлах, баярлах, тайван байх, айх мэдрэмжүүдийн талаар хүүхдүүдэд зөв ойлголтыг өгдөг. Уурлах мэдрэмж муухай, уйлах муухай, айх муухай гэх мэтчилэн. Гэтэл тэр бүх мэдрэмж биднийг хамгаалж байдаг бидний сэтгэл зүйг хамгаалах зорилготой гэдгийг биологийн талаас нь сэтгэл зүйн шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж хүүхдүүдэд ойлгуулдаг. Ихэвчлэн сэтгэл хөдлөлөө удирдах чадварын сургалт таваас дээш насныханд явуулдаг бол манайд гурван наснаас дээш явуулж байгаа.
-Хэлд ороогүй хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд хэрхэн харилцаж ойлголцох хэрэгтэй вэ?
-“Бяцхан дохио” хэмээх дохионы хэлний ном байгаа. Энэ бол бүх хүүхдүүдэд зориулсан ном. Дохиог зөвхөн сонсголын бэрхшээлтэй сонсож чадахгүй иргэд маань ашигладаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бяцхан дохио гэдэг энэ зүйл олон улсад маш нэвтэрхий хэрэглэгддэг. Хүүхэд, бид ч гэсэн мэднэ шүү дээ. Энгийн амьдралд манлайлагч, мундаг илтгэгч нар дандаа биеийн хэлэмжээ ашиглаж ярьдаг. Түүнтэй адилхан хүүхэд гараа юм уу ямар нэгэн биеийн хэлэмжээ ашиглаад өөрийгөө илэрхийлж чадах юм бол өөртөө итгэх итгэл нэмэгдэж байдаг. Тэгээд ч мөн өөрөө хүний хамгийн анхдагч хэл юм.
Фейсбүүк хаяг: Инэнө Ineno facebook.com/inenomongolia
Холбоо барих дугаар: 80104040