Өрөг.мн сайт коронавирусээс үүдэн олон удаагийн хөл хорионд орж, бизнесийн орлого нь буурсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжин, үнэ төлбөргүй олон нийтэд сурталчлан ажиллаж байна. Бид сүүлийн 10 өдрийн хугацаанд олон улсын зэрэг хүртсэн Чойжин тэмплэ рестораны тухай, Богд уулын бэлд үүдээ нээж, өглөө 06:00 цагаас онгойдог кофе шопын талаар, 24 цагийн пүүзний хими цэвэрлэгээний үйлчилгээний талаар видео болон текст хэлбэрээр мэдээ сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Дээрх сурвалжилга тус бүр давхардсан тоогоор 50.000-150.000 мянган хүнд хүрчээ.
Бид дэм дэмэндээ дээс эрчиндээ гэх Монгол ардын зүйр үгийг санаж, юу чадах түүгээрээ бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа тул манай редакцийн 7600 2244 утас руу холбогдож, мэдээ сурвалжилга бэлтгүүлэн олон нийтэд бизнесээ таниулаарай.
Манай редакц үнэ төлбөргүй гээд “халтуурдахгүй”. Чадварлаг, туршлагатай, сэтгэлтэй хамт олон чин сэтгэлээсээ, өөрийн юм шиг хандаж, таны бизнесийг олон нийтэд таниулахаар хичээн ажиллах болно. Хамтдаа урагшилъя.
Жич: Үндэсний үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгч, үйлчилгээний салбарынхан хамаарна.
ӨРӨГ.МН САЙТЫН РЕДАКЦ