Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Энэ үеэр Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулаас тодруулахад “Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дээрх чиглэлийн дагуу НЭМГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах юм” гэлээ.